m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.11.20 05:18
58
"Шатар" дэд хөтөлбөр хэрэгжүүллээ

Булган аймгийн Засаг даргын "Шинэ Булган" хөтөлбөр дэх Шатар дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор шатрын спортын мастер Ж.Пүрэвсүрэнгийн нэрэмжит Булган сумын аварга шалгаруулах шатрын тэмцээнийг амжилттай зохион байгууллаа. Тус тэмцээнд 34 багийн 170 тамирчин оролцож оюун ухаанаа сорьж Булган сумын ахмадын баг тэргүүн байр, 12 жилийн нэгдүгээр бүрэн дунд сургуулийн баг дэд байр, ЭӨЦС-ийн баг гутгаар байр, "Амь нэгтэй нутгийнхан" ТББ-ын баг тусгай байрыг тус тус эзэллээ.