m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.11.20 05:43
50
Монголбанк 6.3 сая ам.доллар, 47.5 сая юань худалджээ

Монголбанкны энэ сарын 20-ны өдрийн гадаад валютын дуудлага худалдаагаар банкууд 34.7 сая ам.доллар, 98.5 сая юань худалдан авах санал ирүүлсэн байна. Харин үүнээс Монголбанк 1883.51 төгрөгийн хаалтын ханшаар 6.3 сая ам.доллар, 47.5 сая юанийг 307.6 төгрөгийн хаалтын ханшаар тус тус худалджээ.

1.5 сая ам.доллар худалдан авах төгрөгийн своп хэлцэл байгуулжээ

Мөн өдрийн ээлжит гадаад валютын своп, форвард хэлцлээр арилжааны банкуудтай 70.0 сая ам.доллар худалдах ам.долларын своп хэлцэл, 1.5 сая ам.доллар худалдан авах төгрөгийн своп хэлцэл тус тус байгуулсан байна.