m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.11.20 05:53
31
Ч.Сайханбилэгийн асуудлыг өнөөдөр эцэслэх төлөвтэй байна

УИХ-ын дарга З.Энхболдод Монгол Улсын Ерөнхий сайдаар Ч.Сайханбилэгийг томилох санал оруулах тухай саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга Б.Нэргүй өнөөдөр өргөн барилаа.

УИХ-ын 2012 оны ээлжит сонгуулийн дүнгээр УИХ-ын хамгийн олон суудал авсан Ардчилсан нам нь УИХ-д суудалтай бусад нам, эвсэлтэй зөвшилцөн УИХ-ын гишүүн Ч.Сайханбилэгийг Монгол Улсын Ерөнхий сайдаар томилуулахаар нэр дэвшүүлж, Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлсэн. Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2-т заасан бүрэн эрхийнхээ дагуу Ч.Сайханбилэгийг Монгол Улсын Ерөнхий сайдаар томилох саналыг УИХ-д өргөн барилаа.

Ч.Сайханбилэгийг Монгол Улсын Ерөнхий сайдаар томилох асуудлыг хууль тогтоомжийн дагуу хэлэлцэн шийдвэрлэхийг хүсье хэмээн саналд дурдсан байна.

Энэ дагуу өнөөдөр Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж, улмаар УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэн шийдвэрлэх төлөвтэй байна.