m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.11.20 05:59
89
Амьдралаа өөрчил

Стресстэй байдлаас зайлсхийх:

Хэдийгээр бага зэргийн стресс аюулгүй гэдэг ч стресстэй байдал удаан үргэлжлэх юм бол сэтгэхүйц төдийгүй бие организмд аюултай нөлөө үзүүлдэг. Судалгаанаас үзвэл, стресс нь даралт ихэсгэдэг, хоол боловсруулах эрхтнийг хямраадаг, бие организмын дархлааг сулруулан эвддэг, хугацаанаас нь өмнө хөгшрүүлдэг болох нь нотлогджээ. Хамгийн аюултай нь стресс гүн шатандаа орох явдал. Судлаачдын үзэж буйгаар таван хүн тутмын нэг нь гүн хямралд орсон байдаг гэнэ. Иймэрхүү гүн хямрал бүхий сэтгэл зүйн байдал хүнийг амьдаар нь “үхүүлдэг” байна. Байнга уйлах, ядрах, өөрийгөө буруутгах, хүсэл тэмүүлэлгүй болох, санаа зовох, нойргүйтэх, шаналах, хэвийн хэмжээнээс бага буюу ихээр идэх, амьдрах сонирхол үгүй болох... Энэ бол гүн хямрал бүхий стрессийн шинж тэмдэг юм.

Хайртаасаа салахгүй байх

Аз жаргалтай гэр бүлийн харилцаа нь амьдралын насыг уртасгадаг бол салалт багасгадаг.

Вино уу

Винонд цусан дахь “муу” холестерины хэмжээг багасгаж, зүрх судасны системийн өвчин эмгэгээс хамгаалдаг антиоксидант бодисууд агуулагддаг тул винонд дуртай хүмүүс урт насалдаг. Гэвч уух виноны хэмжээг хянаж байх нь чухал. Учир нь виног хэтрүүлэн уувал (адилхан согтууруулах төрлийн ундаа шүү дээ) төвөнхийн хавдар бий болох аюултай төдийгүй элэг бөөрний өвчин дагуулдаг гэнэ.

Шүд цэвэрлэх утас буюу чигчлүүр хэрэглэж сурах

Зүрх судасны өвчин, тархинд цус харвах явдал нь буйлны өвчин эмгэгтэй нарийн холбоотой болохыг эмч нар баталсан. Сүүлийн үеийн судалгааны дүнгээс харвал буйлны өвчтэй хүмүүст тархины цус харвах, судасны хатуурал болон судас нарийсах явдал бусдаас гурав дахин их тохиолддог нь нотлогджээ. Тиймээс шүдний завсар, буйлаа сайтар цэвэрлэж сурах нь чухал юм.

Өөдрөг үзэлтэй байх

Данийн судлаачдын үзэж буйгаар, гутранги үзэлтэй хүмүүстэй харьцуулахад өөдрөг үзэлтнүүд хүнд өвчин тусах магадлал 55 хувиар бага байдаг гэнэ.

Гэрийн тэжээмэл амьтантай болох

Австралийн эрдэмтэд 11000 хүнийг судалсаны үр дүнд гэрийн тэжээмэл амьтны эзэд амьтан тэжээдэггүй хүмүүсээс илүү эрүүл байдгийг баталсан байна. Гэртээ тэжээж байгаа амьтандаа халамж тавих, эрхлүүлэх, хайрлах зэрэг нь даралт бууруулах, стресс тайлах, өвчний дараах биеийн байдлыг хурдан сайжруулах зэргээр хүний эрүүл мэндэд эергээр нөлөөлдөг гэжээ.

Биеийн жиндээ анхаарал тавих

Илүү нэг кг нэмэх тутам та амьдралынхаа хэдэн сарыг алддагийг мэдэх үү?

Цэвэр агаарт амьдрахуй

Хотын иргэдийн дундаж наслалт хөдөө буюу хотоос зайдуу амьдарч буй иргэдээс зургаан насаар бага байдаг гэнэ. Та хотоос зайдуу амьдрах боломжгүй бол ногоон ургамал бүхий цэцэрлэг, талбайгаар зугаалж бай. Тэтгэврийн хүмүүсийг хамруулсан судалгаагаар ногоон бүс бүхий газраар тогтмол алхвал нас нэмэгддэг болох нь батлагджээ.

Ажиллах

Тэтгэврийн насандаа ажиллаж буй хүмүүсийг тэтгэвэрт гарсан ойролцоо насныхантай нь харьцуулахад илүү эрүүл, баяр баясгалантай амьдардаг болох нь тогтоогджээ.

Сайн дурын ажилтан болох

Бусдад сайн дураар тусалж, янз бүрийн арга хэмжээнд идэвхтэй оролцдог хүмүүс сэтгэл санааны хувьд өөдрөг болж, тэдний биеийн байдал сайжирсан гэж америкийн судлаачид баталсан байдаг.

Инээж байх

Биеийн тамирын дасгалуудын адил инээд нь цусны эргэлтийг сайжруулдаг бөгөөд стрессийн гормоны төвшинг бууруулдаг.