m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.11.20 06:12
28
Гондурасын миссийн цогцос олджээ

"Гондурасын Мисс-2014" 19 настай Марии Хосе Альварадо болон түүний эгч 23 настай Софии Тринидад нарын цогцсыг Каблоталес тосгоны Агуагуа голын эрэг дээр олджээ. Хууль сахиулах байгууллагынхан охидыг будуулж нас барсан хэмээсэн бөгөөд хохирогчдын аминд хүрсэн этгээд Софигийн нөхөр Плутарко Луис байсан аж. Гэмт хэрэгтэнг баривчилж эд мөрийн баримт болох зэвсэг болон автомашиныг хураан аваад байгаа гэнэ. Охид зургаан хоногийн өмнө Сан-Висенте дэх үдэшлэгийн дараа алга болсон байна. 

Мария Хосе Альварадо Гондурас улсад болсон гоо бүсгүй шалгаруулах тэмцээнд ялалт байгуулж удахгүй болох "Miss World-2014 " тэмцээнд улсаа төлөөлөн оролцох ёстой байжээ.