m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.11.20 06:21
49
"Хяналт шийдвэрлэлт" арга хэмжээ явууллаа

Сүхбаатар аймгийн Мэргэжлийн хяналтын газрын 2014 оны үйл ажиллагааны төлөвлөгөө, аймгийн цагдаагийн хэлтсээс зохион байгуулж байгаа “Хяналт шийдвэрлэлт” нэгдсэн арга хэмжээний хүрээнд Цагдаагийн хэлтэстэй хамтран Баруун-Урт сум руу орж, гарч байгаа авто замуудаар зорчиж буй иргэд, аж ахуйн нэгж тэдгээрийн тээврийн хэрэгслүүдэд Агнуурын амьтан агнах, барихыг хориглох хугацаанд хууль бус үйл ажиллагаа гарах болон мал мах бэлтгэлийн байдалд хөдөлгөөнт эргүүл хэлбэрээр хяналт шалгалт хийж байна. Шалгалт хийх явцад гарал үүслийн гэрчилгээгүй цагаан зээрийн мах худалдан авсан, эд эрхтэнийг нь цуглуулсан хоёр иргэнд хоёр сая төгрөгийн нөхвөр, 768,0 мянган төгрөгийн торгууль ноогдуулж  мөн мод бэлтгэх эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод модон материал тээвэрлэсэн нэг иргэнд 960,0 мянган төгрөгийн торгууль ноогдуулж улсын орлого болголоо. Цаашид агнуурын хориотой хугацаанд  хууль бус ан агнахгүй байхыг иргэд аж ахуйн нэгж байгууллагуудад анхааруулжээ.