m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.11.20 06:21
39
Ч.Сайханбилэгийг томилох асуудлыг байнгын хороогоор хэлэлцэхээр боллоо

УИХ-ын дарга З.Энхболдод Монгол Улсын Ерөнхий сайдаар Ч.Сайханбилэгийг томилох санал оруулах тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг өнөөдөр өргөн барьсан. Тиймээс тус саналыг өнөөдөр Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцэх юм. Байнгын хорооны хуралдаан Төрийн ордоны "А" танхимд 14.30 цагаас эхэлнэ. Байнгын хорооны санал дүгнэлтийг чуулганаар хэлэлцэх юм.