m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.11.20 06:24
92
Батлан хамгаалах салбарынхан “Үндэсний бахархлын өдөр”-ийг тэмдэглэнэ

Батлан хамгаалахын их сургуулийн Соёлын төвд Батлан хамгаалах салбарынхан маргааш 14:00 цагаас “Үндэсний бахархлын өдөр"-ийг тэмдэглэнэ. Энэхүү хүндэтгэлийн арга хэмжээний үеэр Батлан хамгаалах, Зэвсэгт хүчнээс энэ онд Монгол Улсын Гавьяат цол хүртсэн хүмүүс болон бахархалт үйлсийн эзэд алба хаагчдад хүндэтгэл үзүүлэн, урамшуулна. Түүнчлэн "Тэмүүжин Өрлөг" сургуулийн сурагчдад "Монголын нууц товчоо" өврийн ном бэлэглэхээр болжээ.

Мөн Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнэ Батлан хамгаалах салбарынхны иргэний нийгэм дэх оролцоо, хүмүүнлэгийн үйлс, энэ салбарын бахархалт хүмүүсийн талаар илтгэл тавих зэрэг үйл ажиллагаа болох юм байна.

БХИС-ийн Соёлын төвд Батлан хамгаалах салбарынхан маргааш 14:00 цагаас “Үндэсний бахархлын өдөр"-ийг тэмдэглэнэ.