m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.11.20 06:35
65
Японы гадаад худалдааны тэнцэл 35.5 хувиар буурчээ

Японы гадаад худалдааны тэнцэл өнгөрсөн сарын байдлаар 710 тэрбум иенийн алдагдалтай гарсан гэж тус улсын Сангийн яамнаас мэдэгдсэн байна. Үүнийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 35.5 хувиар буурсан дүн болж байна. Ийнхүү тус улсын худалдааны алдагдал буурахад экспортын хэмжээ нэмэгдсэн нь нөлөөлсөн байна.

Японы гадаад худалдааны тэнцэл 35.5 хувиар буурчээ

Түүнчлэн өнгөрсөн сард Японы экспорт жилийн дүнгээрээ 9.6 хувиар өсч, 6.7 их наяд иенд хүрсэн нь сүүлийн найман сарын хамгийн их өсөлт болсон гэж Блүүмберг мэдээлэв. Харин импортын хэмжээ өнгөрсөн оны мөн үеэс 2.7 хувиар өссөн байна. Импортын өсөлт ийнхүү удаашрахад газрын тосны импорт 10.8 хувиар буурсан нь голлон нөлөөлжээ. Тус улсын экспортын өсөлт эдийн засгийнх нь сэргэлтэд сайнаар нөлөөлнө гэж шинжээчид үзэж байгаа аж.