m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.11.20 06:37
55
АНУ-ын ЭСЯ төсөл хүлээн авах хугацаагаа зарлажээ

Улаанбаатар хот дахь АНУ-ын Элчин сайдын яам нь 2002 оноос хойш жил бүр Монгол Улсад түүх, соёлын өвийг хадгалж, хамгаалах төслүүдийг дэмжих зорилгоор тэтгэлэг олгож ирсэн бөгөөд 2015 оны санхүүгийн жилд хэрэгжүүлэх төслийн санал хүлээн авах хугацаагаа зарласан байна.

Элчин сайдын Соёлын өвийг хамгаалах сан (ЭССӨХС) нь хөгжиж буй орнуудад түүх, соёлын өвийг хадгалж, хамгаалахад дэмжлэг үзүүлэх шууд тэтгэлэг олгодог, зөвхөн АНУ-ын Засгийн газрын хөтөлбөр юм. АНУ-ын Конгрессын илтгэлд “Соёлын өвийг хамгаалах нь бусад улс оронд АНУ-ыг өөр талаас нь харуулах боломжийг олгож буй явдал бөгөөд энэхүү ажил нь ашгийн төлөө бус, улс төр, цэргийн ямарваа зорилго агуулаагүй үйл хэрэг юм. Соёлын өвийг хадгалж, хамгаалах үйл хэрэгт тэргүүлэх үүрэг хүлээж байгаа нь бусад улс орныг хүндэтгэж буй бидний хүндэтгэлийг илэрхийлнэ” гэж тэмдэглэжээ.

Элчин сайдын яамны Олон нийттэй харилцах алба нь төслийн саналыг хүлээн авах ажил болон шалгарсан төслийн хэрэгжилтийг хянах ба тэтгэлгийн хэмжээ 10,000–30,000 ам.долларын хооронд байдаг аж.

Төслийг АНУ-ын ЭСЯ-ны Олон нийттэй харилцах албанд ирэх сарын 1-ний өдрийг хүртэл хүлээн авах бөгөөд зөвхөн англи хэл дээр хэвлэсэн байх ёстой гэсэн шаардлагыг тавьж байгаа юм байна.