m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.11.20 06:38
63
Нөхөн олговрыг олгохоор шийдвэрлэжээ

Баян-Өлгий аймгийн онцгой комисс хуралдаж, нөхөн олговор олгох тухай асуудал хэлэлцэв. Өнгөрсөн жил тус аймгийн зарим газарт шүлхий өвчин гарахад тэр халуун цэг дээр ажилласан албан хаагчдын албан томилолтын зардал баримт материал нь бүрдэж ирээгүйгээс олгогдоогүй өдий хүрсэн тул тэдэнд арав гаруй сая төгрөгийг олгохоор шийдвэрлэсэн байна.

Мөн энэ оны  долдугаар сарын 29-нд хүчтэй шуурганаар зарим сумын цөөнгүй айл өрх гамшигт өртөж хохирсон ч баримт нь дөнгөж одоо л бүрдэж ирсэн байна. Гэхдээ тухайн үед 75 айлын гэр сүйрсэн тухай мэдээ ирж байсан ч сумуудаас сая ирж байгаа тодорхойлолтоор гамшигт нэрвэгдсэн гэрийн тоо 170 хүрсэн нь зарим сумын хариуцлагатнууд хуурамч баримт бичиг бүрдүүлсэн гэх сэжиг төрүүлж байна. Тэдгээр баримтыг нягтлан шалгасны эцэст цөөн айл өрхөд 200-500 мянган төгрөгийн нөхвөр олгохоор шийджээ.

Харин Өлгий сумын зургаадугаар сургууль, Улаанхус сумын цэцэрлэгт хүүхдүүд хоолонд хордсон үеэр гарсан хохирлыг буруутан этгээдүүдээр төлүүлэн, зөвхөн тэр үед ажлын бус цагаар ажилласан эмч нарт томилолтын зардал олгох шийдвэр гаргасан аж.

Арав гаруй сая төгрөгийг олгохоор шийдвэрлэсэн байна.