m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.11.20 06:55
191
Усны салбарынхан чууллаа

“Усны салбарын ололт амжилт, цаашдын зорилт” нэртэй хэлэлцүүлэг Төрийн ордны Иргэний танхимд болж, усны салбарын төр, хувийн хэвшлийн байгууллага, мэргэжлийн холбоод, ахмадууд ажилтнууд оролцлоо.

Хэлэлцүүлэгт “Усны ашиглалтын барилга байгууламж, өнөөгийн байдал, цаашдын зорилтын талаар “Монгол Ус” ТӨҮГ-ын захирал Ц.Сосорбарам тавьсан илтгэлдээ тодорхой баримт дурьдаж, цаашид хэрхэх талаар асуудал дэвшүүллээ. Услалтын системийн барилга байгууламжийн боомт, толгойн барилга байгууламж, талбайн эзэмшил өмчлөлийн асуудал хууль зорчин хувьчилагдсан маш тодорхой болсон.

Услалтын системийг эзэмшигчид түүнийг сайжруулах талаар санаачлага гаргахгүй, тоног, төхөөрөмжийн шинэчлэл, засвар үйлчилгээ хийдэггүй, услалтын системүүдийн барилга байгууламжууд 10-40 хувийн ашиглалттай байгаад илтгэгч шүүмжлэлтэй хандав. БОНХЯ-ны буюу Монгол төрийн усны бодлогын эрхэм зорилго нь хүний хэрэгцээ, аюулгүй орчинхангагдах явдал юм гэдгийг БОНХЯ-ны Мониторингийн хэлтсийн дарга Г.Мөнх-Эрдэм илтгэлдээ дурьдаад энэ чиглэлээр тавьсан зорилт, хэрэгжилтийн талаар мэдээллээ. Тухайлбал, өнгөрсөн хоёр жилд БОНХЯ хот суурин, аймаг, сумын ус хангамжийн эх үүсвэрийг тогтоох ажлыг зохион байгуулах, усны нөөцийн хайгуул судалгааны ажлын тогтоосон нөөцийг баталгаажуулах, гадаргын усны нөөцийг нэмэгдүүлэх, ус хуримтлуулах бодлогын хэрэгжилт, усны нөөцийг хомсдох бохирдохоос хамгаалах ажлыг зохион байгуулах, усны ашиглалт, хамгаалалтад хяналт тавих, дүгнэлт гаргах, төлөвлөх, надаргын болон газрын доорхи усны хяналт шинжилгээний сүлжээг төлөвлөх, үйл ажиллагааг зохион байгуулах, усны бохирдол, төлөв байдалд үнэлгээ өгөх, бууруулах, улсын усны мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэх, хөтлөх чиглэлд анхаарч ажиллажээ.

Түүнчлэн усны нөөцийн менежментийг Сав газрын бүтэц, зохион байгуулалтаар хийж, 29 захиргаадыг байгуулж, нэгдсэн удирдлагаар хангах ажлыг зохион байгуулсан байна. Үндэсний хэмжээний болон сав газрын Усны нөөцийн нэгдсэн менежментийн төлөвлөгөөг батлуулж хэрэгжүүлж байна. Усны нөөцийг хамгаалах нөхөн сэргээх арга хэмжээний хөв цөөрмийн зургаан зураг, 13 хөв цөөрмийн ажлыг Байгаль хамгаалах сангийн болон төвлөрсөн арга хэмжээний зардлаар гүйцэтгэжээ.

Мэдээллийн эх сурвалж: БОНХЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар