m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.11.20 06:59
41
АН-ын хурал сунжирч байнгын хорооны хурал хүлээгдсээр

 Ч.Сайханбилэгийг Ерөнхий сайдаар томилох эсэх асуудлыг өнөөдөр Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцэхээр болж, хуралдаан 14.30 цагаас товлогдоод байсан. Тэгвэл яг одоогоор байнгын хорооны хуралдаан эхлээгүй байна. Учир нь УИХ дахь Ардчилсан намын бүлэг хуралдаж, Ерөнхий сайдад нэр дэвшигч Ч.Сайханбилэгийг дэмжих эсэх асуудалд саналаа нэгтгэж байгаа юм.