m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.11.20 07:14
53
Б.Пүрэвдорж: Хуулийн дагуу амьдар, асуудлыг чинь хуулийн дагуу шийдвэрлэнэ

Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын дарга Б.Пүрэвдорж өчигдөр манай улсад ажиллаж, амьдарч буй БНХАУ-ын ӨМӨЗО-ны иргэдтэй уулзлаа.

Энэ үеэр байгууллагад хийгдэж буй хууль, эрх зүй, техник технологийн шинэчлэл, Өвөрмонгол иргэдийн тулгамдсан асуудал, иргэний харьяаллын асуудал, албадан гаргагдсан иргэдийн талаар мэдээлэл өгч, сонирхсон асуултад хариулт өглөө.

Манай улсад одоогийн байдлаар 1000 орчим Өвөрмонгол иргэн нэг сараас дээш хугацаагаар амьдардаг бөгөөд энэ онд эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй хөдөлмөр эрхэлсэн, түр ирэгч виз бүртгэлийн журам нэг жилд 2 удаа зөрчсөн зэрэг үндэслэлээр 20 иргэнийг албадан гаргасан байна.

ИХШХЕГ-ын дарга Б.Пүрэвдорж:Газрын хэмжээнд мөрдөж байсан эрх зүйн үндэслэлгүй, хүнд суртал дагуулсан 44 журмыг хүчингүй болгож төвд төвлөрсөн эрх мэдэл буюу зөвхөн дарга нар асуудлыг шийддэг тогтолцоог халж, орон нутаг дахь албадын дарга, мэргэжилтнүүдэд шийдвэр гаргах эрх өгч чадсан. Ингэснээр  иргэд цаг хугацаа алдаж Улаанбаатар хот орохгүйгээр тухайн хилийн боомт, орон нутаг дахь манай байгууллагаар шуурхай үйлчлүүлэх боломж бүрдсэн. Өөрөөр хэлбэл,  хууль, эрх зүйн хувьд иргэдэд хүндрэл учруулах гох дэгээ одоо байхгүй болсон. Иргэний харьяалалтай холбоотой харилцааг зохицуулдаг  Харьяатын тухай хууль удахгүй илүү боловсронгуй болно.Та бүхэн ямар нэгэн   асуудал байвал надад шууд хандах боломжтой. Хэн нэгэнд үг дайгаад хэрэггүй.  Миний хаалга бүх  хүнд нээлттэй. Та бүхэн хуулийн дагуу амьдар, бид асуудлыг чинь хуулийн дагуу шийдвэрлэнэ” хэмээн онцоллоо.