m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.11.20 07:29
39
Цасан шуурганы улмаас Америкт найман хүн амиа алджээ

АНУ-д болж буй цасан шуурганы улмаас найман иргэн амиа алдаад байна. Нью-Йорк болон Мичиган мужийн яаралтай тусламжийн үйлчилгээний ажилтнууд онц байдлын горимоор ажиллаж байгаа гэнэ. 

Хурдны замуудад орсон хур тунадас замыг хааж урт үргэлжилсэн түгжрэл үүсгээд зогсохгүй зуу гаруй жолооч арван цагийн туршид аврах ангийн тусламжийг хүлээсэн байна. 

Цаг уурчид тус үйл явдлыг сүүлийн 40 жилд тохиолдож байгаагүйг хэлээд ойрын өдрүүдэд цаг агаар намжихгүйг анхааруулсан юм. 

Нью-Йорк мужийн засаг дарга Эндрю Куомо ойрын өдрүүдэд нөхцөл байдал улам хүнд болох төлөвтэй буйг ард иргэдэд анхааруулжээ.