m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.11.20 07:39
44
12 компанийн хувьцаа арилжигджээ

Монголын хөрөнгийн биржийн энэ сарын 20-ны өдрийн үнэт цаасны арилжаагаар 12 хувьцаат компанийн нийт 3638 ширхэг хувьцаа арилжигдаж, 4.343.869  төгрөгийн гүйлгээ хийгдлээ. 

12 компанийн хувьцаа арилжигджээ

Энэ өдөр “А” самбарт есөн компанийн 3408 ширхэг хувьцаа арилжигдсан ба нийт 3.111.369 төгрөгийн гүйлгээ хийгдсэн бол “Б” самбарт гурван компанийн нийт 230 ширхэг хувьцаа арилжигдсан ба нийт 1.232.500 төгрөгийн гүйлгээ хийгдсэн байна. Тус арилжаагаар "Хай Би Ойл" ХК-ийн үнэт цаас хамгийн их буюу 1503 ширхэг үнэт цаас 893.990 төгрөгөөр арилжигджээ.

ТОП-20 индекс 14,909.10 нэгж буюу 0.19 хувиар буурсан  үзүүлэлттэй байна.