m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.11.20 08:10
58
Төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүдийн ирц хүрээгүй байна

Ардчилсан намын бүлгийн хуралдаан өндөрлөж, Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан эхлэхээр гишүүдээ хүлээж байна. Энэ хурлаар Ерөнхий сайдыг томилох эсэх асуудлыг хэлэлцэх юм.

Тус байнгын хороо нь 19 гишүүнтэй бөгөөд одоогоор есөн гишүүн хуралдахаар цуглараад байна. Хэрэв нэг гишүүн ирвэл ирц 50 хувьдаа хүрч, хурал эхлэх боломжтой болох юм. Харин МАН-аас Төрийн байгуулалтын байнгын хороонд харъяалагддаг гишүүдээс нэг ч ирээгүй байгаа ажээ.