m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.11.20 08:14
50
Баян-Өлгий аймаг “School police” эргүүл ажиллуулж байна

Нийслэлийн Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд эцэг эхчүүдийн оролцоо, үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх зорилгоор “School police” төслийг хэрэгжүүлж байгаа юм. Уг төсөл нь хоёр жилийн хугацаанд хэрэгжих бөгөөд өөрийн хүүхдийн суралцдаг сургуулийн орчимд эцэг эхчүүд нь сургуулийн захиргаанаас гаргасан хуваарийн дагуу 07.30-13.30, 13.30-19.00 гэсэн хоёр ээлжээр эргүүл хийдэг байна.

Баян-Өлгий аймгийн Өлгий сумын нэгдүгээр бага сургуулийн захирал Б.Айдын санаачлагаар тус аймагт School police ажиллаж эхэлжээ.

Мөн сургуулийн орчимд хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх ажлыг бусад сургуулиудаа уриалан ХАБХТ-ийн алба хаагч, эцэг эхчүүд нартай хамтран зохион байгуулж ажиллаж байгаа нь үр дүнгээ өгч байна. Цаашид “SCHOOL POLICE” арга хэмжээний явц байдал, үр дүнгийн талаар аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлд танилцуулж, эцэг эх, багш, хүүхдүүдэд “SCHOOL POLICE” эргүүлийн ач тусыг таниулах эргүүлийн сайн туршлага, үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах ажлыг зохион байгуулахаар төлөвлөжээ.

Баян-Өлгий аймгийн Өлгий сумын нэгдүгээр бага сургуулийн захирал Б.Айдын санаачлагаар тус аймагт School police ажиллаж эхэлжээ.