m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.11.20 08:17
153
Итали карбонара хийх арга

Орц:

Шпагеттины гоймон- 400гр

Жижигхэн дөрвөлжилж хэрчсэн гахайн мах /гахайн махан хиамаар орлуулж болох юм/-150 гр

Үрсэн бяслаг- 50гр

Оливийн тос- 2 хоолны халбага

3 өндөгний шар+1 бүтэн өндөг

Цагаан дарс -80 мл/ хийхгүй ч байсан болно/

Жижиг сонгино- 1 ш хэрчсэн

Нунтаг перец- 5 гр

Давс

Хийх арга: Шпагеттигаа давстай усанд зааврын дагуу чанаад үл ялиг устай шүүнэ.Гахайн махаа жижиглэж хэрч.

Гурван өндөгний шар, нэг бүтэн өндгөө саванд хийж сайн хутгаад, дээр нь сайн үрснэ бяслагныхаа 3/4- ыг хийж үл ялиг өтгөртөл нь хутга. Дээр нь нунтаг перецээ хийж дахин хутгана. Оливийн тосоо хайруулын тавганд хийж халаагаад гахайн махаа борлотол нь шарна. Гахайн махаа тусад нь саванд хийж тавиад, хайруулын тавган дээрээ сонгиноо хийж таван минут хуурч, цагаан дарсаа хийнэ. Тэгээд сонгиноо шаргал өнгөтэй болтол нь дахин хуурна. Хайруулын тавгаа цахилгаан зуухан дээрээс аваад гахайн махаа шаргалтсан сонгино дээрээ хийж холино.