m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.11.20 08:21
92
Хөгшрөлтөөс хамгаалах хоолны дэглэм барь

Шарсан, хуурсан хоолноос татгалзах

Өндөр хэмд шарж хуурсан махнаас ходоод гэдсэнд хавдар үүсгэх аюултай хорт бодисууд ялгардаг тул аль болох багасгаж, татгалзах нь зүйтэй.

Шоколад идэж байх

Какаонд зүрх судасны өвчин эмгэгээс хамгаалах хүчтэй антиоксидант бодис агуулагддаг. Тиймээс шоколад идэхийн өмнө түүнд агуулагдах какаоны хэмжээ өндөр эсэхийг нягталж үзэх хэрэгтэй.

Ус ууж байх

Хүний бие организмд хоол хүнсээс илүүтэйгээр ус хэрэгтэй байдаг. Өдөрт наймаас дээш аяга ус ууж байвал бие организм тань нянгийн хорыг гадагшлуулах чадвартай болно.