m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.11.20 08:32
52
Хор хөнөөл улам нэмэгдэх хандлагатай байна гэв

“Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөлөл, эрсдлийн шинэчилсэн үнэлгээ” илтгэл анх БОНХЯ-ны санаачлагаар 2009 онд хийгдэж байжээ. Уур амьсгалын өөрчлөлтийн талаар нарийвчлан судлах, судалгааны дүнг олон нийтэд хүргэх, бодлого арга хэмжээний төлөвлөлтөд тусгах зорилгоор гаргасан анхны илтгэл таван жилийн дараа дахин шинэчлэгдсэн аж.

БОНХЯ, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн санаачлагаар “Бишрэлт-Плаза” зочид буудлын хурлын танхимд болж буй Бага хурлаар уур амьсгалын өөрчлөлтийн үнэлгээний шинэчилсэн илтгэлд туссан судалгааны гол үр дүнг танилцуулж, хариу арга хэмжээний талаар хэлэлцэн, салбар хоорондын хамтын ажиллагаа, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцож байна. Санал солилцогсдын бүрэлдэхүүн нь яамны болон төсөл, хөтөлбөрийн мэргэжилтнүүд, эрдэмтэд, хувийн хэвшлийн төлөөлөл, төрийн бус байгууллагууд юм.

Монгол Улсын уур амьсгалын өөрчлөлтийн үнэлгээний хоёрдугаар илтгэл нь манай оронд одоо ажиглагдаж байгаа болон ирээдүйд бий болох уур амьсгалын өөрчлөлт, түүний улс орны эдийн засаг, орон нутгийн иргэдийн амьжиргаанд нөлөөлөх асуудлыг шинжлэх ухааны мэдлэг, мэдээлэлд тулгуурлан, Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх Засгийн газар хоорондын мэргэжилтнүүдийн хорооны тавдугаар тайлан илтгэлийн дүгнэлтүүдэд үндэслэн бодлого боловсруулагч, шийдвэр гаргагч, эрдэмтэн судлаач, багш оюутнууд, олон нийтийн хэрэгцээнд зориулан гаргажээ. Маргааш үргэлжлэх хурал “Уур амьсгалын өөрчлөлтөөс нийгмийн эрүүл мэндэд үзүүлэх нөлөөллийг бууруулах, дасан зохицох боломжууд” сэдвээр ярилцах юм байна.