m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.11.20 08:40
41
Биатлончдыг хуйлруулж буй муруй таяг

Норвегийн Шушен хотноо Франц, Итали, Норвеги, Балтийн орнуудын биатлончид оролцсон улирлын өмнөх сорилт тэмцээний бөөн гараатай уралдаанд олимпийн найман удаагийн аварга Оле-Эйнар Бьорндален түрүүлсэн байна. Өдгөө 40 настай супер од маань энэ удаа ердийн бус муруй таягтай уралдсан нь олны анхаарлыг татахгүй байж чадсангүй.  

Сонирхуулахад Бьорндалены найз бүсгүй гэгддэг олимпийн гурван удаагийн аварга Дарья Домрачева өнгөрсөн жилээс ийм таягтай уралдах болсон билээ. Беларусь бүсгүй саяхны нэгэн ярилцлагадаа муруй таягийг зуны бэлтгэл дээр анхлан туршиж үзсэн, булчингийн ажиллах чадварыг сайжруулж, хурд нэмдэг ид шидтэй таяг хэмээн магтсан юм.

Түүнчлэн Шведийн биатлонч Фредрик Линдстрем шинэ таяг 10 км зайд лавтайяа 10-15 секундын хугацаа хэмнэдэг хэмээн баталж байна. Сураг сонсохнээ багийн спринт уралдааны төрөлд олимпийн аварга болж байсан Финландын цаначин Иво Нисканен, Сами Яухоярви нар дээрх саяхнаас уг таягийг ашигладаг болсон гэнэ.