m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.11.20 08:43
46
Хэрэглээний бүтээгдэхүүний импорт 125 сая ам.доллараар буурчээ

 

Хэрэглээний бүтээгдэхүүний импорт өнгөрсөн оны мөн үеэс 10 хувиар буюу 125 сая ам.доллараар буурсан байна. Үүнд, удаан эдэлгээтэй барааны импорт, ялангуяа суудлын автомашин, түүний сэлбэг хэрэгслийн импорт 26 хувиар буурсан нь голлон нөлөөлсөн гэж холбогдох албанаас мэдээлсэн байна.. Хэрэглээний барааны импортын гурван сарын дунджаар тооцсон жилийн өсөлт тайлант хугацааны эцэст сөрөг тэмдэгтэй 19 хувьд хүрсэн. Түргэн эдэлгээтэй хэрэглээний барааны импортын өсөлт өнгөрсөн оны эхнээс эхлэн тогтмол түвшинд байсан бол өнгөрсөн долдугаар сараас эхлэн буурах хандлагатай болсон. Харин удаан эдэлгээтэй хэрэглээний барааны импортын өсөлт өнгөрсөн оны наймдугаар сараас эхлэн тогтмол буурч байна гэж Монголбанкнаас мэдээлсэн юм.

Хэрэглээний бүтээгдэхүүний импорт 125 сая ам.доллараар буурчээ

Түүнчлэн хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүний импорт буурахад машин, механизм, тоног төхөөрөмж, түүний эд анги 39 хувиар буюу 631 сая ам.доллараар буурсан нь голлон нөлөөлсөн аж. Харин барилгын материалын импорт өнгөрсөн оны мөн үеэс 4.0 хувиар буюу 28 сая ам.доллараар өсчээ.