m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.11.20 08:52
41
Ханбогдын сургуулийн түүхийн танхим хилийн цэргийн нэрэмжит боллоо

Өмнөговь аймгийн Ханбогд сумын түүх нийгмийн танхим хилийн цэргийн 0131-р ангийн нэрэмжит болж, энэ өдөр нээлтээ хийлээ.

Нээлтэд сум орон нутгийн удирдлагууд, 0131-р ангийн төлөөлөгчид, сургуулийн багш сурагчдын төлөөлөл оролцсон юм. Хүүхэд залуучуудын эх орноо гэх сэтгэлийг төлөвшүүлэх, эр цэргүүдээрээ бахархах үзлийг бий болгох эрхэм зорилготой тус танхим үйл ажиллагаагаа явуулах аж. Тус суманд хил хамгаалах зөвлөл гэж орон тооны бус байгууллага үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд тус байгууллагаас энэхүү танхимыг тохижуулан хилийн цэргийн ажлыг сурталчлах, хил хамгаалах, эх орноо хайрлахыг хүүхэд багачууд, залууст сурталчлан таниулах ажилд хамтран ажиллахыг уриалж байна.

Хил хамгаалах байгууллага нь 1933 оноос эхлэн улсын хил хамгаалалтыг удирдан зохион байгуулж ирсэн түүхтэй. ХЦЕГ-аас 068 тоот удирдамжид хилийн сумдын сургуулиудад нэрэмжит танхимтай болгох заалтын хүрээнд энэхүү ажил ийн өнөөдөр ажил хэрэг болж байгаа юм. Цаашид Баян-Овоо, Номгон, Хүрмэн, Баяндалай гэсэн сумдад хил хамгаалах ажлыг сурталчилсан танхимыг нээх юм байна.

Өмнөговь аймгийн Ханбогд сумын түүх нийгмийн танхим хилийн цэргийн 0131-р ангийн нэрэмжит болж, энэ өдөр нээлтээ хийлээ.