m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.11.20 08:55
120
М.Зоригт: АН-ын бүлэг нэгдмэл байр суурьт хүрсэн

Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдахаар гишүүд нь цугларч байна. Тус хурлаар Ч.Сайханбилэгийг Ерөнхий сайдад томилох асуудлыг хэлэлцэх юм.

Уг асуудлаар өнөөдөр Ардчилсан намын бүлэг хаалттай хуралдсан. Эх сурвалжийн мэдээлж буйгаар тус хурлаар Ч.Сайханбилэгийг Ерөнхий сайдаар томилох асуудалд байр сууриа нэгтгэхээс гадна, эсрэг санал өгсөн 10 гишүүндээ хариуцлага тооцох асуудлыг ч ярьсан байна. Ингээд тэд уг асуудалд нэгдмэл байр суурьтай болжээ.  Энэ талаар УИХ-ын гишүүн М.Зоригт твиттер хуудаснаа "АН нэгдмэл байр суурьт хүрсэн үү? Тийм. АН-ын бүлгийн гишүүд ҮЗХ-ын шийдвэрээ дагаж байгаа" хэмээн жиргэжээ.

УИХ-д суудалтай намуудаас ИЗНН, МАХН-МҮАН-ын "Шударга ёс эвсэл"-ийн бүлэг болон Ерөнхийлөгч дэмжиж буйгаа илэрхийлсэн. Харин МАН дэмжихгүй гэдгээ илэрхийлээд байгаа билээ.