m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.11.20 08:56
75
ЭМЯ-ны Шуурхай удирдлагын төв “Facebook” хуудастай боллоо

ДЭМБ-ын Ази, Номхон далайн баруун эргийн бүсийн орнууд дундаас Монгол улс анх удаа Шуурхай удирдлагын төвтэй болж, энэ оны есдүгээр сарын 23-ны өдөр нээлтээ хийж байсан билээ. Тэгвэл тус төв нь ДЭМБ-ын Ази, Номхон далайн баруун эргийн бүс, ЭМЯ-ны харьяа төв эмнэлэг, тусгай мэргэжлийн төвүүд, 21 аймаг, Нийслэлийн эрүүл мэндийн газар, таван аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвтэй шууд холбогдон үйл ажиллагаа явуулах боломжтой болжээ. Мөн аудио, видео хурлын тоног төхөөрөмж, утасгүй интернэт сүлжээ, кабелийн телевиз, дуу шуугианаас тусгаарласан зориулалтын хана, нэмэлт цахилгаан эх үүсвэрээр хангагдсан байна.

ЭМЯ-ны Шуурхай удирдлагын төв нь олон улсын дүрэм, шинэ болон сэргэж буй халдварт өвчинтэй тэмцэх, сэргийлэх стратегийн хүрээнд нийгмийн эрүүл мэндийн ноцтой үйл явдал, халдварт өвчний дэгдэлт, цар тахал, гамшгийн үед бэлэн байдлыг хангахад;

 • Хариу арга хэмжээг шуурхай удирдан зохион байгуулах;

 • Шийдвэр гаргагчдыг үнэн, зөв, бодит мэдээллээр хангах;

• Салбарын болон салбар хоорондын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах үндсэн үүрэгтэй.

Тэгвэл өнөөдөр тус төв албан ёсны “Facebook” хуудастай болжээ. Уг хуудаснаас мэргэжлийн байгууллагуудын албаны эх сурвалжтай, үнэн бодит, хамгийн сүүлийн үеийн мэдээ, мэдээллийг цаг алдалгүй авах боломжтой юм байна.