m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.11.20 09:07
202
Монгол шагай ЮНЕСКО-ийн биет бус өвийн жагсаалтад нэр дэвшлээ

Монгол үндэстний уламжлалт тоглоом шагайн наадгай хүн төрөлхтний биет бус соёлын өвийн төлөөллийн жагсаалтад нэр дэвшлээ. 

Засгийн газар хоорондын хорооны ес дэх удаагийн биет бус соёлын өвийг хамгаалах чуулган энэ сарын 24-28-ны хооронд Парис хотноо зохион байгуулагдах юм. ЮНЕСКО-ийн биет бус соёлын өвд тухайн ард түмний дунд дэлгэрч үеэс үед уламжлагдан ирсэн уламжлалт соёл ордог юм. Тэр дундаа уламжлалт ардын аман зохиол, тоглоом, нийгмийн  дадал, зан үйл, баяр ёслол болон байгаль, дэлхийтэй холбоотой мөргөл болон уламжлалт гар урлал ордог байна.  

Биет бус соёлын өвийг хамгаалах Засгийн газар хоорондын хороонд ЮНЕСКО-ийн 24 гишүүн орон багтдаг юм. Тус хороо нь 2003 онд батлагдсан гишүүн орон хоорондын биет бус соёлын өвийг хамгаалах Конвенцийн гэрээний биелэлтийг хянан ажиллах үүрэгтэй аж. Өнөөдрийн байдлаар 161 орон батлагдсан байгаа гэнэ. 

Тус хороо гэрээнд нэмэлт зүйл оруулах төлөвлөөтэй байгаа аж. Иймд нэн яаралтай хамгаалалтад орох шаардлагатай биет бус соёлын өв болон биет бус соёлын өвийн төлөөллийн жагсаалтад нэмэлт зүй заалт оруулах бодолтой гэнэ. 

Нэн яаралтай хамгаалалтад хамрагдах шаардлагатай хүн төрлөхтний биет бус соёлын өвд  богино хугацаанд хамгаалалтад орох шаардлагатай устаж үгүй болох аюулд орсон биет бус соёлын өв багтдаг юм. Харин биет бус соёлын өвийн төлөөллийн жагсаалтад одоогоор 35 зүйл ордог байна.

Энэ онд биет бус соёлын өвийн төлөөллийн жагсаалтад 46 улс нэр дэвшиж байгаа ба үүний нэг нь Монгол Улсын уламжлалт тоглоом "Шагай" орж байгаа юм.