m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.11.20 09:07
60
Г.Алтанхүүгийн шүүх хурлыг 14 хоног хойшлуулжээ

Хамтран амьдрагчаа хөнөөсөн гэх Г.Алтанхүүд холбогдох хэргийн шүүх хурал дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхэд өнөөдөр боллоо. Шүүх бүрэлдэхүүн хэргийг нэмэлт шинжилгээнд буцааж, хурлыг 14 хоногийн хугацаатай хойшлуулсан байна. 

Г.Алтанхүүг найз охин н.Цэдэн-Ишийн хөнөөсөн хэрэгт буруутган шүүж байгаа юм.

Г.Алтанхүүд холбогдох шүүх хурал өнгөрөгч наймдугаар сард болсон ч хэргийг нэмж тодруулах зүйл бий гэсэн үндэслэлээр нэмэлт мөрдөн байцаалтад буцаагаад байсан. 

Түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91.1 дүгээр зүйлд зааснаар хүнийг санаатай алсан, 98.1-ийн бусдын биед санаатайгаар хүндэвтэр гэмтэл учруулсан хэмээн буруутган шүүж байна.