m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.11.20 09:17
58
69, 71-ийн хэн нь түрүүлэх вэ

Кюүшюү башёгийн өнөөдрийн барилдааны дараа ийм асуулт зүй ёсоор урган гарч байна. Өнөөдөр ганц унаатайгаар башёг тэргүүлж явсан Хакүхо, Какүрюү нар учраагаа өвдөг шороодуулснаар арын өрсөлдөгчөөсөө хоёр давааны зөрүүтэй болов. Ялангуяа 69 дэх аварга Хакүхо араас эрчтэй нэхэж явсан озэки Кисеносатог зайлаад давсан нь хамгийн чухал барилдаан байв. Түүнчлэн отгон аварга Какүрюү озэки Гоэйдог шилдэж зайлан давж, Хакүхотой ана мана тэмцсэн хэвээр үлдэж байна. Башё өндөрлөх дөхсөн үед бусад бөхчүүд хоёр давааг нөхөж, түрүү бөхөөр тодорно гэдэг бараг боломжгүй зүйл билээ. Гоэйдогийн хувьд өнөөдөр унаснаар тавиас дээш хувийн амжилтаа үзүүлэх боломжгүй боллоо. Тэрбэрэ озэки цолтой барилдсан эхний башёдоо арайхийн найм давсан бол энэ удаа кадобан болов. Арслан цол түүнд ахдаж байгааг энэ үзүүлэлт харуулж байна. Харин Ичиножёо озэки Котошёогикүд түлхүүлэн гарснаар 6-6 амжилттай боллоо. Одоо тэрбээр үлдсэн гурван барилдааныхаа хоёрт нь ялахгүй бол цолоо алдах болно.