m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.11.20 09:17
111
Оюутнуудын дунд эссэ бичлэгийн уралдаан зарлалаа

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас хууль зүйн их, дээд сургуулийн эрх зүйн ангийн болон хүний эрхийн чиглэлээр бичих сонирхолтой оюутнуудын дунд “Хорих байгууллага дахь хүний эрх ба тэгш байдал” сэдэвт эссэ бичлэгийн уралдааныг зарлалаа. 

Уг  уралдаан  хууль зүйн салбарын шинэчлэлийн бодлогын хүрээнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын үйл ажиллагааг иргэд, олон нийтэд сурталчлах, хорих байгууллага дахь  хүний эрхийг хангахад тулгамдаж буй асуудал, түүнээс гарах арга замыг эрэлхийлэхэд оюутнуудын оролцоог нэмэгдүүлэхэд чиглэж байгаа гэнэ.

Уралдаан хоёр үе шаттайгаар явагдах бөгөөд эхний ээлжинд  choindonjamts.l@cd.gov.mn хаягаар  эссэ бичлэгийг энэ сарын 28-ны өдрийн дотор  хүлээн авна.

Хоёрдугаар шатанд 15 эссэ шалгаруулах бөгөөд шалгарсан оролцогчдыг ирэх сарын 1-ний өдрийн 10 цагт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын хурлын танхимд хэлэлцүүлж ялагчийг тодруулах юм.