m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.11.20 09:33
89
Соёлын салбарт хамтран ажиллах талаар санал солилцов

УИХ-ын гишүүн, Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл Бүгд Найрамдах Польш Улсын Семийн дэд маршал Ежи Вендерлих тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзлаа. 

Уулзалтын эхэнд УИХ-ын гишүүн, Соёл, спорт, аялал жуучлалын сайд Ц.Оюунгэрэл Бүгд Найрамдах Польш Улсын Семийн дэд маршал Ежи Вендерлих тэргүүтэй төлөөлөгчдийг Монгол Улсад айлчилж байгаад баяртай байгаагаа илэрхийллээ. Мөн тэрээр хоёр орны соёлын харилцааг шинэ түвшинд гаргаж, хөгжүүлэх хүсэлтэй байгаагаа дуулгаж , кино урлаг, соёлын өвийн сэргээн засварлалтын салбарт хамтын ажиллагаагаа хөгжүүлэх бүрэн боломжтойн зэрэгцээ урт хугацааны найрсаг хамтын ажиллагаагаа улам бүр өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө хамтран зүтгэх боломж байгааг хэлсэн. Түүнчлэн Польшийн кино урлагийн салбарынхантай хамтран ажиллах, соёлын үнэт дурсгалуудыг сэргээн засварлах монгол мэргэжилтнүүдийг БНПУ-д суралцуулдаг уламжлалыг сэргээх хүсэлтэй байгааг онцолсон юм.

Ноён дэд маршал Ежи Вендерлих хэлэхдээ, бидний Монгол Улсад хийж буй энэ удаагийн айлчал хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойн өмнө тохиож байгаагаараа онцлогтой хэмээгээд, хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа улам бүр өргөжин хөгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв.

Мөн тэрээр, энэхүү уулзалтын үеэр яригдсан санал, санаачилгуудыг бодит ажил хэрэг болгох талаар анхаарч ажиллах болно гэлээ.

Уулзалтын үеэр цаашид хоёр улс соёлын салбарт хамтран ажиллах, урлаг соёлын томоохон арга хэмжээг харилцан зохион байгуулах болон БНПУ-д соёл, урлагийн чиглэлээр суралцах оюутнуудын тоог нэмэгдүүлэх зэрэг олон чухал асуудлаар харилцан санал солилцлоо