m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.11.20 09:55
30
Оросын цаначдыг австри мэргэжилтэн дасгалжуулна

Оросын гүйлтийн цанын шигшээ багийн дасгалжуулагчаар австри мэргэжилтэн Фриц Майхофер томилогджээ. “Одоохондоо гэрээг нэг жилээр л үзэглэсэн. Гэхдээ сунгах боломжтой. Майхофер бол 2010/11 оны улиралд ОХУ-ын шигшээ багийн ахлах дасгалжуулагч Марио Рейфетцедерийн туслахаар ажиллаж байсан мэргэжилтэн. Шигшээ багийн ихэнх тамирчид түүнийг танина. Бид түүнээс заавал ДАШТ-д тамирчдаа шагналт байранд шалгаруулахыг шаардахгүй. Учир нь тэр шидтэн биш шүү дээ. Гол тэмцээн бол нэгдүгээр сард болох Дэлхийн цом. Тэр үеэс л амжилт нэхэж эхэлнэ дээ” хэмээн ОХУ-ын цанын холбооны дэд ерөнхийлөгч Сергей Король өгүүлжээ.