m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.11.20 10:03
22
Байнгын хороо Ерөнхий сайдад нэр дэвшигчийн асуудлаар хуралдаж эхэллээ

Хоёр цаг гаран хүлээлгэсэн Төрийн байнгын хорооны гишүүд цугларч ирц 50 хувьдаа хүрсэн тул хурал эхлэх боломжтой боллоо. Уг хурлаар Ерөнхий сайдад нэр дэвшигч Ч.Сайханбилэгийг дэмжих эсэх асуудлыг хэлэлцэх юм.

Монгол Улсын Ерөнхий сайдыг томилох асуудлыг Ерөнхийлөгчийн дэмжсэн саналыг Ерөнхийлөгчийн тамгын газрын дэд дарга Б.Нэргүй танилцууллаа. Харин яг одоо байнгын хорооны гишүүд  Ерөнхий сайдад нэр дэвшигч УИХ-ын гишүүн Ч.Сайханбилэгээс асуулт асууж байна.