m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.11.20 10:16
42
Ч.Сайханбилэг: Өмнөх Ерөнхий сайдын уйгагүй, бүтээлч зарчмыг үргэлжлүүлнэ

УИХ-ын гишүүн Ч.Сайханбилэгийг Монгол Улсын Ерөнхий сайдад томилох тухай Ерөнхийлөгчийн саналыг  Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцэж байна. Яг одоо нэр дэвшигч гишүүдийн асуултад хариулж буй юм.

Тэрбээр Монгол Улсын Ерөнхий сайдад томилогдвол бүтэц, бүрэлдэхүүнээ хуулийн дагуу оруулна. Мөн өмнөх Ерөнхий сайдын ажилдаа махруун, бүтээлч зарчмыг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ хэмээн хэллээ.

Монгол Улсын Ерөнхий сайдыг томилох тухай асуудлаар гишүүд асуултдаа хариулт авч дууслаа. Гишүүд үг хэлж байна.

Байнгын хорооны хуралдаан үргэлжилж байна.