m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.11.20 13:14
38
МУБИС-ийн оюутнууд хоёр сар амарна

Төрийн өмчит их, дээд сургуулиудад салбарын яамнаас боловсролын шинэчлэлт хийж байгаа. Шинэчлэлийн хүрээнд МУБИС нь сургалтын гурван улиралтай болсон бөгөөд намрын улирлын хичээл наймдугаар сарын 18-нд эхэлсэн билээ. Дээд боловсролын тухай хуулиар 15-16 долоо хоногоос доошгүй хугацаанд хичээллэх ёстой юм байна. Тиймээс тус сургуулийн оюутнууд ирэх сарын 5-наас, хоёрдугаар сарын 1-нийг хүртэл амрах аж. Харин хаврын улирлын хичээл тавдугаар сарын 5-ныг хүртэл үргэлжлэх юм байна.