m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.11.21 00:53
85
Даралт ихсэх үед

Даралт унаж, толгой эргэж, ухаан балартах аваас дэргүйгээр дээш харж хэвтээд хөлөө өргөнө. Энэ үед цус тархи руу юүлэгддэг. Гэтэл хэвтэх газаргүй орчинд байх аваас хөлийн бүх булчинг аль болох чангалаад дахин суллах дасгалыг хэд хэдэн удаа хийнэ. Судасанд тээглэсэн цус толгой руу хурдалж байдал тэр дороо дээрдэхийг та анзаарна. Гэтэл даралт гэнэт ихсэч, зүрхний цохилт түргэсэх аваас өөр арга хэрэглэдэг. Ерөнхийдөө даралт ихсэх нь голдуу элдэв хэрүүл маргаан, тааламжгүй байдал, стресс, их халууцах зэргээс үүдэлтэй. Зүрх цээжнээс сугарах гэж байгаа мэт болж дагзан дээр алаах балбах шиг л судас цохилж байх нь даралт ихэд нэмэгдсэний шинж. Сүүдэр газар бараадан сууж биеэ суллана. Гүнзгий амьсгаа аваад түгжинэ. 15 удаа ийм дасгал хийнэ. Амьсгаа түгжих болгонд судасны цохилт удааширч даралт багасч байдаг. Эсвэл босч зогсоод толгойгоо гилжийлгэнэ. Энэ үед зүрхний цохилт 8-аар багасдаг.