m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.11.21 01:56
30
ОХУ-ын хурандаа нар сургалт зохион байгууллаа

Оросын Холбооны Улсын мансууруулах бодисны эргэлтэнд хяналт тавих холбооны албанаас " Мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисын хууль бус эргэлттэй тэмцэх ажиллагаа" сэдэвт сургалт зохион байгууллаа.

Сургалтыг ОХУ-ын мансууруулах бодисыг хянах Холбооны албаны мэргэжил дээшлүүлэх Алс Дорнодын институтын хоёрдугаар тэнхимийн ахлах багш, цагдаагийн хурандаа А.А Зарубин, нэгдүгээр тэнхимийн ахлах багш, цагдаагийн дэд хурандаа Д.А.Воробей, Хар тамхины эргэлтэнд хяналт тавих албаны "А" хэлтсийн гуравдугаар тасгийн дарга, цагдаагийн хурандаа А.А.Галкин нар мэргэжлийн сургалт явуулсан юм.

Сургалтанд Хил хамгаалах ерөнхий газар, Цагдаагийн Ерөнхий газар, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 80 гаруй алба хаагчид оролцлоо.

Алба хаагч нарт "Гүйцэтгэх ажлын мөн чанар, түүний зорилго, зарчим ба хуулийн үндэс", "Хар тамхи, мансууруулах бодисын хууль бус эргэлттэй" холбоотой гэмт хэргийг илрүүлэх аргачлал", " Гэмт хэрэгт сэжиглэгдэж байгаа этгээдийг байцаах тактик, арга" зэрэг мэргэжлийн хичээлүүдийг заалаа.