m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.11.21 02:01
253
Хамгийн богинохон өрөг

Сочи хотноо болж буй шатрын дэлхийн аваргыг тодруулах халз тоглолтын есдүгээр өрөг мөн л тэнцээгээр өндөрлөлөө. Цагаанаар тоглосон Карлсен 22 дахь нүүдэл дээрээ тэнцэх санал тавьснаар 5:4-өөр тэргүүлсэн хэвээр үлдэв. Энэ нь тус дуэлийн хамгийн богино үргэлжилсэн өрөг байлаа.  

Норвегийн их мастер гараан дээр бэрсээ солилцож, өрсөлдөгчөө сэлгээ хийх боломжгүй болгосон ч Виши үүнд бэлтгэлтэй байсан бололтой сайн хамгаалсан юм. Дунд үед давуу байдал олж авч чадахгүй нь тодорхой болмогц Карлсен ноён руу нь хоёр мориор довтлон дандаа хэмээх шалааг гурвантаа давтсанаар Энэтхэгийн их мастерт тэнцэхээс өөр сонголт үлдсэнгүй.  

Тоглолтын тайлбарлагчаар ажиллаж буй ОХУ-ын их мастер Петр Свидлер “Виши хараар тоглохдоо эрсдэлээс зайлхийж буй нь анзаарагдлаа. Харин Магнус хараар тоглохдоо хожигдохгүй гэсэн итгэлтэй байгаа нь илт байна” гэж ярилаа.

Карлсен-Ананд 

1.e4 e5 2. Кf3 Кc6 3. Сb5 Кf6 4. O-O Кxe4 5. d4 Кd6 6. Сxc6 dxc6 7. dxe5 Кf5 8. Фxd8+ Крxd8 9. h3 Крe8 10. Кc3 h5 11. Кe2 b6 12. Лd1 Сa6 13. Кf4 Сb7 14. e6 Сd6 15. exf7+ Крxf7 16. Кg5+ Крf6 17. Кe4+ Крf7 18. Кg5+ Крf6 19. Кe4+ Крf7 20. Кg5+ 0.5:0.5