m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.11.21 02:16
66
Нийслэлийн Дотоод аудитын албаны орон тоог шинэчиллээ

Нийслэлийн Засаг дарга “Нийслэлийн Дотоод аудитын албаны орон тоог шинэчлэн батлах тухай” А/975 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын санхүүгийн хяналт, шалгалтын чиг үүргийг Сангийн яаманд шилжүүлсэнтэй холбогдуулан нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын санхүүгийн хяналт, шалгалтын чиг үүрэг бүхий дөрвөн албан хаагчийн орон тоог Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Дотоод аудитын албанд шилжүүлэхээр боллоо. Шинэчилсэн орон тоог энэ сарын 17-ны өдрөөс эхлэн мөрдөж ажиллахыг  Дотоод аудитын албад, захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Ё.Гэрэлчулуунд үүрэг болголоо.