m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.11.21 02:30
73
ӨМӨЗО-ы 20 гаруй хүн Монгол Улсын харьяат болох хүсэлт гаргажээ

Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газар Монгол Улсад оршин сууж буй БНХАУ-ын ӨМӨЗО-ны иргэдтэй өчигдөр уулзсан. Тэд манай улсад оршин сууж буй Өвөр Монгол иргэдийн санал бодлыг сонсож, холбогдох хууль тогтоомжийн талаар мэдээлэл өгчээ. Монголчуудыг нэгтгэхийн тулд дээрх хуулийг өөрчлөх талаар ирэх намрын чуулганаар шинэ хуулийн төсөл өргөн барьж, батлуулахаар төлөвлөж байгаа гэж ИХШХЕГ-ын төлөөлөл ярив.

ӨМӨЗО-ны 20 гаруй хүн Монгол Улсын харьяат болх хүсэлт гаргажээ.

Харин ӨМӨЗО-ны 20 гаруй хүн Монгол Улсын харьяат болох хүсэлт гаргасан байна. Монгол Улсад сурч боловсрох, ажил хийх, аж ахуй эрхлэх, хөрөнгө оруулах зэргэр оршин суух олон боломж хуулиар нээлттэй байдаг боловч дээрх БНХАУ-ын иргэд өргөдөл хүсэлтээ гаргаагүйн улмаас  хөөгдөх шалтгаан болдог байна.

Энэ жил эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй хөдөлмөр эрхэлсэн шалтгаанаар 11 хүн, Монгол Улсад байх визийн хугацааг хэтрүүлсэн шалтгаанаар гурван хүн, Монгол Улсын виз бүртгэлийн журмыг нэг жилд хоёроос дээш удаа зөрчсөн шалтгаанаар нэг хүн, гэмт хэрэгт холбогдсон хоёр хүн, эрх бүхий байгууллагын хүсэлтээр гурван хүнийг албадан гаргажээ.

Монголын харьяат болох гэсэн иргэд таван жил зайлшгүй Монголд амьдарсан байх, тухайн таван жилийн нэг жил дотор нь 12 хоногоос дээш хугацаагаар гадагшаа гарч болохгүй. Түүнчлэн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцүү цалин тэмгэмжтэй байж шалгуур хангана гэсэн заалт бий.