m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.11.21 02:30
78
“Hero” С.Зоригийн аллагын талаар кино хийж эхэлжээ

Ардчиллын анхдагчдын нэг С.Зориг агсан зуурдаар нас бараад өдгөө 16 жил өнгөрчээ. Монголын ард түмний сэтгэлийг хэртхийлгэж, хамгийн ихээр эмзэглүүлж, шуугиан тарьсан эл аллагын эзэн өдийг болтол илрээгүй нь Монгол төрийн хувьд гүн эмгэнэл болоод байгаа.

Тэгвэл сүүлийн үед “Монгол тулгатан”, “Зуун чухал” сэдэв нэвтрүүлгүүдээрээ алдаршаад буй Б.Баатар найруулагчийн “Hero” энтертаймент энэ аллагын сэдвийг барьж авчээ.

Тэд С.Зоригийн аллагын талаарх бүрэн хэмжээний баримтат киног хийж, нийгэмд маш том шуугиан тарихаар шийдсэн бололтой. Юутай ч Б.Баатар найруулагч энэ талаар өөрөө ам алдсан бөгөөд баримтат кино аль хэдийнээ хийгдэж эхэлжээ. Кино чухам хэдийд бэлэн болж, үзэгчдийн хүртээл болох нь тодорхойгүй байгаа ч энэ хэргийн цаана нуугдсан олон асуудлуудыг ил гаргаж ирэх болов уу гэсэн хүлээлт үүсгээд байна.