m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.11.21 02:33
49
Оросууд Квебекийн залуусыг хожлоо

Хоккейн спортоор тэргүүлэгч гүрнүүд болох ЗХУ-Канадын багууд 1970-аад оноос хоорондоо халз тоглолт хийдэг болсон уламжлалтай. Тэрхүү супер цувралын үргэлжлэл болох “Subway Super Series”-ын зургаа дахь тоглолт ОХУ-ын залуучуудын шигшээ, Квебек мужийн залуучуудын лигийн шигшээ багуудын хооронд боллоо. Уг тоглолтод оросууд өрсөлдөгчөө 3:0-ээр буулган авсан байна. Тоглолтын 17 дахь минутад Фищенко, 25 дахь минутад Брюквин, 30 дахь минутад Лещенко нар тус бүр нэжгээд шайб оруулжээ.