m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.11.21 02:41
40
Европын наадмын төлөө таван улс өрсөлдөж байна

БНСУ-ын Инчон хотноо Азийн XVII наадам болж, манай тамирчид түүхэн дэх хамгийн өндөр амжилтаа үзүүлснийг бид сэтгэл догдлон харсан. Харин европчууд өөрсдийн спортын наадмаа 2015 онд анхлан зохионо. Азербайжаны нийслэл Баку хотноо болох анхдугаар наадамд буурал тивийн есөн орны 6000 орчим тамирчин спортын 20 төрөлд 253 багц медалийн төлөө өрсөлдөх юм. Тэгвэл 2019 онд болох хоёр дахь удаагийн наадмыг хүлээн авах хүсэлтээ таван улс илэрхийлжээ. Эд бол Голланд, Польш, ОХУ, Турк, Их Британи юм. Гэхдээ тухайн улсууд Европын наадмыг хэд хэдэн хотдоо хийх хүсэлт тавиад байгаа аж. Тухайлбал, голландчууд Амстердам, Роттердам гэсэн хоёр том хотдоо зэрэг зохион байгуулах хүсэлтэй бол оросууд Сочи, Казань гэсэн спортын хоёр том хотоо өрсөлдүүлэхээр шийдэж. Харин польшууд Познан, Варшав, Катовиц, Краковв, Вроцлав, Лодзь гэсэн зургаан ч хотын нэрийг өгчээ. Маргааш Бакуд болох Европын олимпийн зөвлөлийн хурлаар хоёр дахь наадмыг зохион байгуулах хот тодрох юм.