m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.11.21 03:40
72
Хөдөлгөөний идэвхийг нэмэгдүүлэх хялбар зөвлөмж

Нэг. Өдөр тутмын төлөвлөгөөндөө эрүүл мэнддээ чиглэсэн идэвхтэй хөдөлгөөнүүдээс аль нэгийг нь сонгож болно. Шатаар явах, ажил руугаа арван минут явж хүрэх газар машинаас бууж идэвхтэй алхах, хүнсний бүтээгдэхүүнээ өөрөө цуглуулах, өөрийнхөө өрөөг өөрөө цэвэрлэх.

Хоёр. Цаг завгүй ч гэсэн өөрийн сонирхсон бие бялдраа хөгжүүлэхэд чиглэсэн дагсал болон спортын төрлүүдээс аль нэгийг нь сонгож болно. Явган явах, шогшиж гүйх, усанд сэлэх, бүжиглэх, аэробикээр хичээллэх, спортын тэмцээнд оролцох, одон бөмбөг гар бөмбөг тоглох, дугуйгаар явах, хөл бөмбөг сагсан бөмбөгөөр тоглох.

Гурав. Хөдөлгөөний идэвхийг нэмэгдүүлж дасгал хийхээр шийдсэн бол дараах зүйлд анхаарлаа хандуулаарай. Эхлэх өдрөө биед эвтэйхэн гутал, хувцас өмсөх, найзууддаа эхлэх өдрөө хэлээрэй, идэвхтэй хөдөлгөөний хамгийн наад зах нь гучин минут гэдгийг санаарай.