m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.11.21 03:42
648
Люля кебаб хийх арга

Орц: гахай болон хонь эсвэл үхрийн холимог татсан мах 400 гр

Сонгино 2 ш

Сармис 2 хумс

Сүү 3х/х

Улаан лооль 4 ш

Өргөст хэмх 2 ш

Амтат чинжүү 2 ш

Иогурт 125 гр

Ургамлын тос

Нимбэгний шүүс 2 ц/х

Давс, перец, тмин, яншуй нимбэг, чили чинжүү

Хийх арга: Хоёр сонгиноо хальлаад нэгийг нь жижиглэж хэрчинэ. Сармисыг мөн жижиглэж хэрчинэ. Татсан махан дээрээ сонгино, сүү, давс, перец нэмж сайтар хольж хутгана. Үлдсэн сонгиныг лоолийн хамт том томоор хэрчинэ. Өргөст хэмх болон тал цагариг чинжүүг мөн том хэрчинэ. Иогуртыг сармис, нимбэгний шүүс, давс, перец, тминтэй нийлүүлж хутгаад сүмс бэлэн болно. Амталсан махан татшаа найм тэнцүү хэсэг хувааж гонзгойдуу хэлбэртэй болгоод ургамлын тос хийж халаасан хайруулын тавганд 12-15 минут эргүүлж тойруулан шарна. Люля кебабыг ногооны хамт таваглаж дээр нь сүмс асгаад хэрчим нимбэг болон яншуй, чили чинжүүгээр чимэглэнэ. Татсан махаа та өөрийн дуртай амтлагчаар амталж болох юм.