m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.11.21 03:51
208
"Алуурчин Лео" монгол кинонд тоглоно

Монголын кино урлагийнхан Франц уран бүтээлчтэй хамтран уран сайхны кино бүтээхээр болжээ. "Элч" дэлгэцийн шинэ бүтээлийн зураг авалтын баг аль хэдийнээ бэлтгэл ажилдаа орсон байна. Бүтээлийн өрнөл 14 дүгээр зуунд болох аж. Найруулагчаар "Ану Хатан" бүтээлээр олонд танигдсан найруулагч  Т.Алтантуяа ажиллаж байна. 

Монгол-Францын хамтарсан бүтээлийн гол дүрийг алдарт жүжигчин Жан Рено бүтээх бол туслах дүрүүдийг Монголын талаас жүжигчин Ц.Төмөрбаатар, Г.Эрдэнэбилэг болон Г.Дөлгөөн-Аюуш нар тоглох гэнэ.

Тус бүтээлийн продюсер болон оператораар Д.Ангараг ажиллах аж. Түүний хэлснээр тус бүтээл нь Монголын кино урлагийг дэлхий тавцанд гарах алхам хэмээсэн байна. Мөн киноны зураг авалтад АНУ-ын кино урлагийн салбарын мэргэжилтнүүд уригдан ажиллах аж.