m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.11.21 03:51
95
Жеймс Бондийн хүү загвар өмсч эхэллээ

Дэлхийн хэмжээний оддын хүүхдүүд төрсөн цагаасаа эхлэн олны анхаарлын төвд орж ирдэг бичигдээгүй хууль бий. Ихэнх нь л эцэг, эхээ дагаж энтертаймент ертөнцөд хүчин зүтгэдэг. Алдарт загвар өмсөгч Синди Кроуфорд мөн хөлбөмбөгчин Дэвид Бекхэм, Викториа Бекхэм нарын хүүхдүүд шинэхэн загвар өмсөгчид болсон. Тэгвэл Жэймс Бонд 007 буюу буюу жүжигчин Пирс Броснаны хүү Дилан Броснан загварын ертөнцөд хүч түрэн орж ирлээ. Алдартай бас дур булаам төрхөөрөө Холливуд даяар алдартай аавын хүүг харахыг хүсэгчид маш олон байгаа. Дилан Броснан “Saint Laurent” брендийн зураг авалтад оролцжээ. Диланы хувьд 17 настай бөгөөд Калифорнид хөгжмийн чиглэлээр суралцдаг юм байна.