m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.11.21 03:55
70
ХӨСҮТ-д тэсрэх бөмбөг байна гэсэн дуудлага иржээ

Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст өглөө 10.00 цагийн үед ХӨСҮТ-өөс дуудлага ирсэн байна. Дуудлагад "Халдвартын эмнэлгийн гуравдугаар давхарт тэсрэх бөмбөг тавьсан байна" гэсэн бөгөөд үүний дагуу цагдаагийн албан хаагчид, Онцгой байдлын ерөнхий газрын албан хаагчид  болон тусгай албаныхан очиж хэргийн газарт үзлэг шалгалт хийсэн байна.

Шалгалтаар эмнэлгийн гуравдугаар давхраас тэсрэх бөмбөг гэсэн бичигтэй хайрцаг олдсон хэдий ч энэ нь дотроо хог шахуу зүйлс олж аюулгүй болохыг нь тогтоожээ. 

Хайрцаг тавьсан этгээдийг олж эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.

Уг хэрэгт цагдаагийн байгууллага эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байна. Уг хайрцгийг тавьсан этгээдийг эрэн сурвалжилж эрүүгийн хариуцлага хүлээлгэх юм.