m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.11.21 03:56
287
Ханиа муулсан хүн өөдөлдөггүй

Ганц мод гал болдоггүй болохоор та түүнгүйгээр бас урагшлахгүй. Ийм атал ханилсан ханийнхаа аль дутагдалтай талыг  амны уншлага шиг л нийтэд зарлаж, болж бүтэхгүй байгаагаа гайхсаар байвал нэг л мэдэхэд бүх зүйл таны “хүссэнээр” болж бүтэхгүй болж хувирна. Та өдөр бүр муу үг хэлж, мууг даллаж байгаа учраас далласан зүйл тань биеллээ олдог. Хань ижлээ муулж, элдвээр хэлдэг хүмүүс олон бий. Эхнэрээ хоол хийж чаддагүйг нь гайхаж, нөхрөө залхуу хойргыг нь зүхэж, энэ хорвоо  дээр түүн шиг муу хүн байхгүй юм шиг л ярьдаг хүмүүс цөөнгүй. Ийм хүмүүсийг ажиглаад л байхад гэр бүл нь цаанаа л өнгө гэрэл муутай, хэрүүл хэл ам тасардаггүй, аз жаргал гээч зүйлийг оноож харахаа больсон улс байдаг.

Мууг даллаж байгаа учраас далласан зүйл тань биеллээ олдог:

Учир нь гэвэл тэр хүнийг танд хэн нэгэн ятгаж, хүчилж байж тантай ханилуулаагүй. Тэр хүн бол таны л сонголт. Өөрөөр хэлбэл, тэр хүнээр та энэ ертөнцийг төсөөлж адилтган тоонот гэрт толгой холбох шийдвэр гаргасан. Тэгэхээр та түүний нэг хэсэг гэсэн үг. Тэгээд ч ганц мод гал болдоггүй болохоор та түүнгүйгээр бас урагшлахгүй. Ийм атал ханилсан ханийнхаа аль дутагдалтай талыг амны уншлага шиг л нийтэд зарлаж, болж бүтэхгүй байгаагаа гайхсаар байвал нэг л мэдэхэд бүх зүйл таны “хүссэнээр” болж бүтэхгүй болж хувирна. Та өдөр бүр муу үг хэлж, мууг даллаж байгаа учраас далласан зүйл тань биеллээ олдог. Гэтэл ханиа үргэлж магтдаг, сайн сайхан зан чанарыг нь урамшуулж, дэмжиж улам сайжруулах гал цогцтой, гэрэл гэгээтэй үгсээр сэтгэлийн цацал өргөдөг айл өрхүүд огт ондоо. Үүднээсээ л гэрэлтээд, жавар биш жаргал ханхалдаг. Ханийнхаа нэг хэсэг гэдгийг өдөр бүр мэдэрч, хань нь муу явбал өөрөө уруудна гэдгээ мэддэг, үр хүүхэд нь ч дагаад зовно гэдгийг мэддэг хүмүүс ханийнхаа дутагдлыг бэрхшээл биш харин аз жаргалд хүрэх сорилт гэж хардаг. Тиймээс ч өдөр бүр сайн талыг нь урамшуулан магтаж, жижигхэн дутагдлыг нь байгаагаар нь хүлээн авдаг бол томоохон дутагдлыг нь аажим аажмаар засахыг цуцалтгүйгээр чармайдаг. Яагаад гэвэл хайранд эцэж ядарна гэсэн ойлголт байдаггүй. Ийм л учраас ханиа дээдэлж, магтаж урамшуулдаг айл өөдөлдөг бол эхнэрээ, нөхрөө муулдаг айлд гэрэл тусах нь ховор билээ.