m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.11.21 04:07
65
Өвөрхангай- Соёлын өвийг хамгаалагчид чуулж байна

“Бүтээлч Өвөрхангай” хөтөлбөрт соёлын биет болон биет бус өв, түүх соёлын үл хөдлөх дурсгалын хадгалалт хамгаалалтыг сайжруулах тухай зорилт бий. Үүний хүрээнд “Соёлын өвийг сахин хамгаалагчдын анхдугаар чуулган”-ыг өнөөдөр Арвайхээр хотноо болж байна. 

Энэхүү арга хэмжээ нь түүх соёлын үл хөдлөх өв хариуцагчдын соёлын өвийн боловсролыг дээшлүүлэх, түүнийг хамгаалахын ач холбогдлыг  сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх, соёлын өвийг хамгаалах үүрэг хүлээсэн соёл, хууль, хяналтын байгууллагын хамтын ажиллагааг сайжруулах зорилготой юм.